2010-12-30

Манга #2 | 10 зураг



Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалтыг зогсооё! | видео бичлэг


ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар буй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд Монголын нийгмийн анхаарлыг хандуулснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргах үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" уриан дор 4 сарын турш орон даяар явуулах аяны кампанит ажил 11-р сарын 16-нд буюу Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн төлөө олон улсын өдрөөр эхэллээ.

Энэхүү аяны ажлын маань видеонууд нь орон даяар NTV, C1, UBS телевизийн сувгуудаар 11-р сарын 16-наас эхлэн гарч байгаа ба олон түмэнд хүргэх анхны сэдэв нь "Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг". Видеонуудын бүрэн хувилбарын манай төвийн вэбсайтаас мөн тухай бүрт нь орж үзэх боломжтой. Ийнхүү 3-р сарын 18-ыг дуустал бид кампанит ажлынхаа зургаан сэдвээ гурван долоо хоног орчмын зайтайгаар шинэчлэх юм. ЛГБТ Төв нь эдгээр эрх тэгш байдлыг дэмжигч телевизүүдтэй хамтран ажиллах хүрээнд аяны хугацаандаа ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудын тухай эдгээр телевизийн нэвтрүүлэг, ток шоүд оролцон, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл түгээх юм. Аяны ажлаа аль болох олон хүнд хүргэснээр Монгол Улсдаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн, бүх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг хөхиүлэн дэмжих юм.

Аяны ажлын хугацаанд нийгмийн бүх салбар давхаргын хамралтыг хангасан байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар явж, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, асуулт хариултын үйл ажиллагааг зохион байгуулах юм. ЛГБТ Төвөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар тухай бүрт нь www.lgbtcentre.mn/mn/news/lgbtcampaigns.
­html хаягаар мэдээлнэ.

2010-12-29

Азийн "G-MEN" буюу "Гей эрчүүд" сэтгүүлийн сover -ууд | 20 зураг


 "G-MEN" буюу "Гей эрчүүд" сэтгүүл нь азийн гей эрчүүдэд зориулагдсан сэтгүүл бөгөөд сар бүр дугаар нь гардаг байна. Япон, хятад болон англи хувилбараар гарч байсан. МОнголын хэрэглэгчид www.Gmen.co.jp онлайнаар захиалан унших боломжтой.


Японы гей үнсэлтүүд - YOUTUBE


Bull - 3-г дараалан


Нандиагийн ток шоу -Монголын хамгийн анхны ижил хүйстэнтэйгээ гэрлэсэн монгол бүсгүй Анараа болон Отгонбаатар нар орж ярилцлаа | нэвтрүүлэг





ЛГБТ төв нь 2010 оны  Монголын "Хүний эрх чөлөөний тэмцэгч байгууллага" -аар шалгарсан юм. Анараа бол Канад улсад хамгийн анхны ижил хүйстэнгээ гэрлэсэн монгол бүсгүй юм.


2010-12-27

Шинэ форум нээгдлээ - http://gaymongolia.mongolianforum.com/



http://gaymongolia.mongolianforum.com/
Шинэ форум нээлээ
Бүртгүүлэхдээ нууц дугаар чинь үсэг,тоо аль  аль нь оролцсон байх ёстой шүү.
Аватараа хүссэнээрээ сонгох боломжтой.
Майлээ идэвхжүүлэх шаардалагатай
Сонирхолтой дуртай сэдвүүдээрээ юм бичиж хариулт үлдээгээрэй.

2010-12-26

Би Монголын хилээс гараад л өөрийнхөө эрх чөлөөг мэдэрсэн | түүх захидал

Би яагаад ч юм хар багаасаа л охин шиг өссөн 10 жилд байхад нада үнэхээр хэцүү байсан сургуулиа солимоор байвч солиж чадахгүй үргэлж л хүүхдэд гадуурхагдаад байдаг байлаа үүнээс хойш хичнээн ч олон жил өнгрөв дөө. Нэг л мэдхэд би их сургуулиа төгсөөд ажил хийж эхэлсэн.Өөрийн энэ мэдрэмжээ устгаж хаяхын тулд найз охинтой болсон боловч нэг л сонин бас надад огт таалагдаагүй түүнийг хэн ч муухай охин гэж хэлэхгүй л дээ гэхдээ л… Яг сарын өмнө надад гэнэт нэгэн бодол толгойд минь орж ирсэн Монголоос явах тухай надад урд нь ямарч хүсэл төрж байгаагүй гэтэл гэнэт л явмаар санагдсан өөрийн энэ хавчигдмал байдлаас би яаг үнэндээ маш их залахсан. Би ээж аавдаа хэлсэн боловч тэд нар намайг ойлгоогүй бүүр гэрээс хөөсөн тэгээд ч манай гэрийнхэн бүгд мэдсэн учраас би өөрийгөө энд адлагдаад хэн нэгэнд доромжлогдоод л байгаад байхуу энэ тэр гээд л маш олон удаа бодсон боловч миний өөрийн эцсийн шийдвэр нэг ийм л байлаа ааваа ээжээ та хоёртоо хүү нь маш их хайртай гэв ч надад явхаас өөр арга байсангүй. Би одоогоор Бээжинд байна энд үнэхээр дажгүй байна энд хууль нь хүлээн зөвшөөрөөгүйч нийгэм нь хүлээн зөвшөөрч байна хэд хоногоос цаашаа явна удахгүй өөртөө тохирсон гайгүй ажил хийнэ гэж бодож байна. Надад Монголд байх ямарч утгагүй санагдаад л би энэ шийдвэрийг гаргасан харин элэг нэгт Монголчууд та бүхэн нэгийг ойлгоно биз дээ. За за дараа уулзая…
/Gaymongolia@yahoo.com -руу өөрийнхөө тухай захидлаа илгээж хүмүүстэй хуваалцаж болно/


Тавилангаасаа зөрж чадахгүй энэ амьдралыг яалтай ч билээ | түүх захидал

/Gaymongolia@yahoo.com -аар захидал илгээж болно/
Нийгэмд ижил хүйстнүүдийн тухай олон янзын ойлголт байдаг. Зарим нь тэднийг буруутгаж, зарим нь ойлгохыг хичээдэг Өөрийгөө гей хэмээн танилцуулсан нэгэн залуутай санаандгүй танилцаж нууцлаг амьдралынх нь хөшгийг нээхийг хичээлээ. Тэрбээр жинхэнэ нэрээ нууцалсан ч хүрээнийхэн нь Ванити нэрээр нь анддаггүй гэсэн.


Би өөрийгөө эрэгтэй хүн сонирхдог гэдгээ хэлье | түүх захидал



Сайн байцгаана у? Намайг З гэдэг эрэгтэй 18-тай. Өөрийгөө эр хүн сонирхдог гэдгээ багаасаа мэддэг байсан. Энэ ч үүднээсээ багаасаа л банди нарийг сонирхдог байсан. 10-н жилд сургуулиар явахаар банди нар нэг л сонин харцаар харна энэ харц нь зарим нь дургүй эсүүл зарим нь гайхсан зарим нь бүүр тийм хандраад байгаа юм шиг харц. Том ангийн ах нар тэр үед оролдож бөгс нтр барина. Дажгүй сургуульдаа нэртэй л банди нар тэгнэ. Би ер нь сургуульдаа нэртэй байсан л даа. Спортондоо сайн бүжиглэдэг сурлага сайтай байсан. Одоо бол нэг хувийн сургуульд сурч байгаа. За одоо гол сэдэвтэй ороё. Би өөрийгөө эрэгтэй хүн сонирхдг гэдгээ хэлье. Би эрэгтэй хүнтэй үерхэж байсан тэхдээ унтаж үзэж байгаагүй унтах гэхээр нэг л сонин мэдрэмж төрдөг. Ягаад гэдгээ ойлгодоггүй. Гэхдээ би жинхэнэ гей гэдгээ л мэддэг. Бас нэг юм хэлэхэд жирийн хүмүүс гей хүмүүсийг яагаад үзэж чаддаггүйг ойлгодоггүйн та эмэгтэй эрэгтэй болж хорвоод төрсөн үүнтэй л адил гей хүмүүс цаанаасаа л ийм болж төрдөг. Бид адилхан л хүмүүс гэж хэлмээр байна. Бас эрэгтэй хүмүүсийн хардаг харц нь юу юм бол гэж асуумаар байна? Басяагаад надад ийм сонин мэдрэмж төрөөд байгааг ойлгохгүй байна?

/Gaymongolia@yahoo.com -руу өөрийнхөө тухай захидлаа илгээж хүмүүстэй хуваалцаж болно/

Алдартай гей хосууд - Famous Gay Celebrity Couples

 
Дэлхийд Алдартай гей ижил хүйстэн хосууд

Gay Mongolia Flags - LGBT pride




http://www.cafepress.com.au/+gay-bear+postcards?page=1 -аас олов. Янз бүрийн улс орны гей бахархалын загварууд юм байх.

2010-12-25

Барак Обама - "Гей хүмүүсийг цэрэгт явуулах" хуулийг дэмжлээ

1993 оноос хойш хэрэгжиж байгаа "Dont ask . Dont tell " хэмээх гей хүмүүсийг цэрэгт явуулахгүй байх тогтоолыг хүчингүй болгох шийдвэрт Барак Обама өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурлаа. Өмнө нь америк цэргүүд бэлгийн чиг хандлагаа нуух шаардлагатай байсан бөгөөд харин одоо цэрэгт бэлгийн чиг хандлагаа олон нийтэд ил байлгах боломжтой болсон байна. 
Тэрээр хэлэхдээ " Өөрийн улс орноо хамгаалахын тулд манай эх орны хөвгүүд болон охид өөрийн амьдралаа дэнчин тавьдаг билээ. Тэдний хэн ч энэ эрхийг эдлэхгүй байж болохгүй" хэмээн хэлжээ.

2010-12-24

ЛГБТ төв 2010 ОНЫ “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ” БАЙГУУЛЛАГА- аар шалгарав


 Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны шинэ жилийн баярын цэнгүүн өчигдөр боллоо. Ардчилсан Залуучуудын Холбоо шинэ жилийн баяраараа Монголд анх удаа “MIND AWARDS 2010” буюу оюун сэтгэлгээний оны шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Монголд оюун ухаан, мэдлэг, ур чадвар, урлаг, соёлын бүтээлүүдийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэхийг тулд “MIND AWARDS 2010”-г зохион байгуулав.
“MIND AWARDS 2010” хэд хэдэн зүйлээрээ онцлог байсан. Юун түрүүнд оны шилдэг улс төрч, эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн гэсэн уламжлалт номинацаас татгалзсан явдал. Харин үүний оронд оюун санааны манлайллыг төгөлдөршүүлэх ажилд хувь нэмрээ оруулж буй залуучуудыг шагнаж урамшууллаа. Хоёрдугаарт ямар нэг улс төрийн шалгуур, намын харьяаллаас үл шалтгаалан шагналын эздийг тодруулсан явдал нь бусад залуучуудын байгууллагад үлгэр дууриалал болохуйц алхам байлаа.    
Зохион байгуулагчдийн зүгээс энэхүү ёслолын ажиллагааг цаашид жил бүр уламжлал болгон явуулна гэдгээ амлаж байсан юм.

ОНЫ “ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ” БАЙГУУЛЛАГА
Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, эрх тэгш байдлын төлөө, ялгаварлан гадуурхалтын эсрэг зоригтой тэмцэж байгаагийн нь төлөө ЛГБТ (лесби, гей,бисексуаль, трансжендер) төв байгууллагыг оны “Хүний эрхийн төлөө тэмцэгч” байгууллагаар шалгаруулан өргөмжиллөө.


Cамурай нар ижил хvйстэнтэйгээ явалдах үзэгдлийг жинхэнэ эр хүний хийдэг ажил гэж үздэг байжээ

 Эртний Японы самурай нарын дунд “сюдо” хэмээх vйлдэл нилээд нэр хvндтэй, єргєн тархсан байжээ. Эх орныхоо тєлєє vхэхэд бэлэн, зориг, vнэнч зан хоёроосоо жигvvр хийсэн жинхэнэ эртний япон эрийн бэлэгдэл болсон самурай нарын дунд ижил хvйстэнтэйгээ явалдах vзэгдэл тvгээмэл байсныг “сюдо” хэмээн нэрийддэг байсан гэнэ. Тэд залуухан самурай эр, нас тогтсон туршлагатай самурай хоёрын хоорондох бэлгийн харилцаа нь шинэхэн суралцагчдад (залуухан самурайд) бусдыг хvндлэх сэтгэл, шудрага vнэнч байдал, аливаа юмны гоо сайхныг олж мэдрэх бэлгийн мэлмийгээ нээх зэрэгт нь тулс болдог гэж vздэг байж. Тvvнчлэн сюдо буюу самурайчуудын дундах ижил хvйстэнтэйгээ энгэр зєрvvлэх vзэгдэл нь эмэгтэй хvнийг хайрлах сэтгэлийг vгvй хийх зорилготой байжээ. Учир нь тэр vеийн тулааны урлагийнхан нь эмэгтэй хvний хайр сэтгэл, vзэсгэлэн гоо гэдэг бол баатар эрийн мохошгvй зvрх сэтгэлийг зєєлрvvлж, єрєвч уярамтгай болгодог муу талтай гэж vздэг байсан аж.

2010-12-23

Eminem : ижил хүйстэн хүмүүс гэрлэх эрхтэй

Маршалл Матэрз буюу бидний дуудаж заншсан Эминем бол орчин үеийн рэп хөгжмийн шилдэг уран бүтээлч болохыг түүний "The Slim Shady LP" 1999, "The Marshall Mathers LP" 2000, "The Eminem Show" 2002 ба "Encore" 2004 гарсан даруйдаа зөвхөн АНУ-д 30 гаруй сая хувь борлуулагдсан байдал гэрчилнэ.
Рэп гэхээр хар залуус санаанд ордог ч хар залуусаас та нараас хэн нь хамгийн шилдэг вэ гэвэл тэд дуу нэгдэн Эминем гэж хариулдаг. 50 Cent түүнд өөрийн шинэ дуу болгоноо сонсгож саналыг нь авдаг хэвээр. 

Гей туг -ны талаар | 20 зураг


Солонгын туг ЛГБТ хүмүүсийн бахархалын билэг тэмдгийн нэг. Харин энэ тугны олон улсын өдөр байдгийг та мэдэх үү? 1978 оны 6-р сарын 25-нд солонгын туг анх удаа бахархлын утгыг илэрхийлэн АНУ-ын Сан Франциско хотын Кастро гудамжинд Гей Лесбиян Эрх Чөлөөний Парадын Өдөр хийссэн учраас энэ өдөр солонгын тугны төрсөн өдрийг тэмдэглэдэг болжээ.

Лади Гага - "Хөгжмийн ертөнц дэхь ямар нэгэн гей хүмүүсийн эсрэг дуу, шүлэг, мөр, үйлдлийг таслан зогсоох болно" | видео бичлэг



Лади Гага - ЛГБТ хүмүүсийн эрхийг идэвхтэй хамгаалагч 
Алдарт дуучин маань өөрийгөө бисескуал гэдгээ аль хэдийн зарлаад байгаа бөгөөд  Лади гага -гийн удирдан зохион байгуулсан  тэмцлийн ачаар америкийн гей цэргүүд цэрэгт явах эрхтэй болсон билээ.
Лади Гага - "Үндэсний Тэгш Байдал"-ын өдөр дээр
ерөнхийлөгч Обама - д хандаж "Чи намайг сонсож байна уу ?" хэмээн хашгирч
"  Өнөөдөр цугласан залуу үеийнхэн миний урам зоригийг бадрааж байна. ЗАЛУУ ҮЕ - МИНИЙ ҮЕ ,
Бид бүгд энэ дэлхийд нэг замаар ирдэг. Бид бүгд энэ хөдөлгөөнийг үргэлжлүүлэн шударга бус байдлыг зогсон таслах ёстой.  ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХҮН БОЛГОНД БАЙЛГАХ ЁСТОЙ.
Тэд энэ оронг эрх чөлөөтэй гэж хэлдэг.
Тэд энэ оронг шударга ёстой гэж хэлдэг. Гэтэл энэ оронд эрх тэгш, тэнцүү байдал байхгүй байна.
Обама чи намайг сонсож байгаа гэдгийг би мэдэж байна. Чи сонсож байна уу?
Бид чиний засгийн газар, удирдлага хүн болгонд тэгш байдлыг бий болгох хүртэл тэмцсээр байх болно. Бидэнд яг одоо өөрчлөлт хэрэгтэй байна.Бид шаардаж байна.
Бид энэ зүлгэн дээр бөөнөөрөө хэдэн цагаар ч хамаагүй зогсох болно.
Миний хувьд , маш олон гайхалтай гей фенүүдтэй эмэгтэй уран бүтээлчийн хувьд "ХӨГЖМИЙН ЕРТӨНЦ ДЭХЬ ЯМАР НЭГЭН ГЕЙ ХҮМҮҮСИЙН ЭСРЭГ ШҮЛЭГ, ДУУ , МӨР , ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООХ БОЛНО" Би та бүхэнд бүгдэнд нь хайртай. ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙГ БУРХАН ИВЭЭГ !" хэмээн яриагаа дуусгав.

2010-12-22

Зарим нэг ойлголтын талаар : Гей, леcби ,бисескуал, трансжендер




Бэлгийн чиг хандага – хүн өөроөсөө эсрэг хүйстэй,эсвэл ижил хүйстэй хүнд сэтгэл татагдах
Гомосекс - хүний бэлгийн чиг хандлагын хувьд оортэйгээ ижил хүйстэй хүнд татагдах
Гетеросекс - хүний бэлгийн чиг хандлагын хувьд оөрөосоө эсрэг хүйстэй хүнд татагдах
Бисекс - хүний бэлгийн чн хандлагын хувьд эрэгтэй, эмэгтэ! хүний аль алинд татагдах
Лесбиян - эмэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эмэгтэй
Гей - эрэгтэй хүмүүст сэтгэл татагддаг эрэгтэй
Трансжендер - эрэгтэй төрсөн боловч өөрийгөө эмэгтэй гэж боддог

Том биетэй халуухан гей ази залуус | 43 зураг | дугаар #1


Энэ удаагийн дугаарт Тайвань гей залуусын зургууд орлоо. Мөн Тайваны "Gaytimes" сэтгүүлд хэвлэгдэж байсан байна. Та бүхэн өөрийнхөө болон таалагддаг залуусынхаа зургуудыг gaymongolia@yahoo.com -руу илгээнэ үү!

2010-12-19

I Love You Phillip Morris | Гей Уран Сайхны Кино DVDrip + татах


Алдарт жүжигчин Jim Carrey -гий тоглосон нэлээн хөгжилтэй хэрнээ гей хүмүүс хоорондын хайр сэтгэл-ийг харуулж чадсан инээдмийн төрөл жанрын кино. Киноны үйл явдал нь Jim Carrey  өөрийнхөө хайртай найз залуугийнхаа төлөө, түүнд таалагдахын тулд янз бүрийн сэргэлэн санаа гаргаж , бүүр гэмт хэрэгт хүртэл хийнэ.  Та бүхнийг үнэхээр уйдаахгүй гэж найдаж байна. Татаж авахаар байгаа шүү.

2010-12-18

Яахаараа дандаа гоё залуучууд гомо байдаг байнаа | захидал

Миний хувьд энд зөндөө олон гомо болон лэсби хүмүүстэй хамт ажиллаж, сурч явсан бөгөөд миний хувьд ямар нэг муу дурсамж үлдээсэн хүн нэгээхэн байхгүй. Харин ч давгүй хүмүүс байдаг.
Миний анзаарснаар энд ихэнх гомо залуучууд царайлаг талдаа цэвэрхэн аятайхан залуучууд байдаг юм шиг санагдсан.


youtube -д нэг монгол охин гей хүмүүсийн талаар юу гэж боддогоо ярьж байна

Гей хүмүүсийн талаар зөв үзэл бодолтой хүмүүс олон байдаг юм байна.

2010-12-10

Гей гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрдөг орнууд


Хайртай хүнээ хайрлаж, тэр хүнээрээ өөрийгөө хайрлуулах шиг сайхан зүйл энэ хорвоод байхгүй билээ. Дэлхий дээр  өөртэйгээ ижил хүйстэй хүмүүсийг хайрлаж , түүнтэйгээ бусад ямар ч хосуудаас дутахааргүй аз жаргалтай амьдардаг хэдэн сая сая хүмүүс байдаг.  Тэгвэл Гей гэрлэлтийг хуулиар албан ёсоор хүлээн зөвшөөрдөг маш олон орнууд байдаг. Монголд бол гэрлэнэ гэдэг хэзээ ч бүтэшгүй юм шиг санагдаж байж болох юм. Гэхдээ монгол гей хүмүүст Канад улсын иргэн болж чадах юм бол хоорондоо хууль ёсны гэр бүл болох боломжтой юм байна. Канад нь хүний эрх чөлөө , тэгш байх эрхийг маш хүндэтгэдэг орон бөгөөд гадаад улсын иргэд хэрвээ гей, лесби бол тухайн улсдаа дуртайяа элсүүлж авдаг гэнэ.

2010-12-07

Танилцья булан

Нэр е-майл энэ тэр гээд танилцахыг хүссэн бүх зүйлээ үлдээж болно

Эх орондоо амьдармаар байна…


Би өөрийнхөө амьдарлыг сэтгэгдлээ та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юмаа. Би европын нэгэн оронд 20 жил ажиллаж амьдарч байна. Урьд нь монголд авгайтай байсан. Бид 2 хамт 5 жил амьдарсан 2 сайхан хүүхэдтэй болсон амьдарал маань хэвийн сайхан л байлаа. Гэвч би угаасаа эмэгтэй хүнд биш эрэгтэй хүнд илүү сонирхолтойгоо алхам бүрдээ л мэдэрч байсан гэвч эр хүн болж төрснийх эхнэр авч үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болж өрхийн тэргүүн гэгдэж амьдрах ном журмыг барьж амьдрах гэж хичээж зүтгэсэн тэгээд амьдраад байж болох л байсан. Эрэгтэй хүнтэй секс хийх нь надад илүү таашаал өгдөг байсан тул нэг өдөр би зориглож энэ амьдарлаа цэглэхээр шийдсэн. Насан туршдаа жүжиглэж амьдрах надад үнэхээр сонирхолгүй санагдсан. Монголд гей хүмүүсийн амьдрал орчин үнэхээр хэцүү хүн хараад ичиж нууж амьдрахаас зугатаагаад эх орон эхнэр хүүхдээ орхиод хүн нэг л амьдрах учраас үлдсэн амьдралаа өөрийнхөөрөө байхаар шийдсэн дээ. Ингээд европд 20 жил амьдарч байна даа. Би энд дээд сургууль төгссөн мэргэжлээрээ 10 жил ажиллаж байна. Энэ жилээс банкныхаа манайхаар дэд захирал болсон. Хамтран амьдардаг гадаад хүнтэй. Амьдрал маань хэвийн дутах юмгүй сайхан л байна. Гэхдээ гадны хүн гадных л байдаг гэдгийг ойлгосон. Би монгол хүнтэйгээ монголоор яриад монголоор хэрэлдээд маргаад хамтран амьдрах маш хүсэлтэй боловч даанч яаж монгол хүнтэй танилцах арга замаа мэдэхгүй энэ олон жилийг ардаа орхилоо. Миний адил ийм хүмүүс зөндөө байдаг бид ярьдаг хэрвээ манай улс биднийг гадуурахдаггүй хууль дүрэмтэй байсан бол бид ингэж хүний газар амьдрах шаардлага байхгүй шүү дээ.
Ингээд би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр олон сайхан мэдлэг боловсролтой гей залуучууд хүний нутагт ажиллаж амьдарч байна эх орондоо сурсан мэдсэнээ харуулж эх орныхоо хөгжилд хувь нэмэрээ оруулах хүсэлтэй боловч ганц том проблем гей болж төрсөнөөсөө айж ичиж эх орондоо ажиллаж амьдарч чадахгүй байна. Тиймээс хүмүс ээ монголчуудаа та бүхэн биднийг хэзээ хүлээн зөвшөөрч хууль дүрэмтэй бидний л адил хүмүүс гэж хүлээж авах ойлгох юм бэ? Олон хүмүүс хүлээж байна. Надад монголд очиж хийх юм уг нь маш их байдаг гэвч энэ том асуудлаас болоод очиж чадахгүй байна гей лесби хүмүүсийн уулзаж учирдаг ордог бар сав саун нэг ч байхгүй монголд маш олон гей лесби хүмүүс байгаа тэр хүмүүсийн буруу юм уу төрөлхөөсөө тэгээд төрчихсөн жирийн л бодож сэтгэдэг та нартай л адилхан хүмүүс шүү дээ. За ингээд дуусгая даа жаахан нуршуу болчих шиг боллоо. Уншсан хүн та нэгийг бодож найз нөхөд хажуугийн хүндээ зөв ойлголт өгөөсэй гэж хүсэж байна баярллаа.

2010-12-04

"No regret" - "Харамсах зүйлгүй" - Солонгосын Гей Уран сайхны Кино + English Subtitle

Миний хувьд гэвэл энэ киноны хором бүрийг шимтэн үзсэн. Гей болохоор нэгэнт заяагдсан хүмүүсийн амьдралын хар бараан , хайр сэтгэл ,эцэг эхийн дарамт шахалт, мөнгө , биеэ үнэлэлт, аз жаргалтай мөчүүдийг нэгэн зэрэг харуулж чадсан их гунигтай юм шиг мөртлөө маш гэгээлэг төгсгөлтэй кино. Энэ кинон дээр Сөүл хотод амьдардаг нэгэн залуугийн тухай гарах бөгөөд аргагүйн эрхэнд мөнгөний төлөө хөгшин залууст биеэ зарна. Түүний үйлчлүүлэгч дунд нэгэн залуухан баян залуу байх ба тэр залууг эцэг эх нь гей гэдгийг нь мэддэг боловч хүчээр эмэгтэй хүнтэй суулгах гэж оролдоно.  Хамгийн сүүлд тэр 2 хайр сэтгэлийнхээ төлөө  бүх зүйлээсээ татгалзан өөрсдийнхөөрөө амьдрахаар шийднэ.

2010-12-03

Солонгос залуутай уулзсан түүх - erchuud.blogspot.com


New York солонгос дурсамж
за ийнхүү гэнэт 4 цагын зайтай дэлхийн нийслэлд айлчилсан түүхээ өнгө будаггүйгээр нь өгүүлхээр шийдлээ.
яагаад гэв гэнэт явах болов.
амэрикд болж байгаа эдийн засгийн хямрал намайг дайрав , би сүүлийн 2 өдөр ажил хийх гээд суусан толгой ажилдаггүй хий бухимдаад , нойр ч хүрдэггүй .
тэгээд л шууд явхаар шийдсэн.
энэ тухайгаа 4 дэх өдөр нэг амэрик найздаа хэлсэн чинь хамт явяа гээд ийнхүү хагас сайн өдөр орой шөнийн 12 цагт зорьсон газраа ирлээ.

би энэ удаа шууд гэй ази барлуу очсон юм.
би тэнд өмнө нь очихдоо од болоод сүйд болж билээ.
энэ удаа хүн багатай байна аа, бүжигчид нь жижигхэн ази хөвгүүд биш латин залуус бас цагаан хөвгүүн байна аа.
ази газар тэгээд би өөрөө ази гэхээр их л дотно байлаа.
энд ирсэн чинь ях аргагүй бээжингийн гэй бар шиг сэтгэгдэл төрөөд болдоггүй ээ.
баахан ази залуу хайсан цагаанууд , байх шив.

Япон баавгай Футокамо 3


Японы зураач Jiraiya -гийн зурсан зургуудаас | 30 зураг



Ихэнх зургуудаа бодит хүмүүсээс сэдэвлэн зурдаг бөгөөд энэхүү дугаарууд нь японы G-Men сэтгүүл дээр гардаг байна.

2010-12-01

Монголд Гей Лeсби нарын парад болвол та очих уу?


Уучлаарай энэ сэдэв их эмзэг сэдэв байх болно. Та нарын дургүйг хүргэж байгаа бол эхлээд хүлцэл өчие!Та нарт эхлээд Гей Лесби гэж хэнийг хэлээд байдаг юм тэд үнэхээр гаж хүмүүс юм үү гэдэг талаар болон бэлгийн чиг хандлага гэж юу вэ энэ талаар товчхон хариулт бичие.
Залуусаа, хүний амьдралын нэг чухал хэсэг нь бэлгийн амьдрал гэдэгтэй та нар санал нийлнэ биз ээ.
Харин хүмүүс Гей, Лесби гэх мэт янз бүрийн чиг хандлагатай байдаг. Гэхдээ хүн өөрөө хүсээд л Гей, эсвэл Лесби болдог гэж үү? Үгүй ээ, Энэ бол ямар ч хүн төрөхдөө өөрийн эцэг эхээ сонгох боломжгүй байдагтай адил юм.

Өглөөний мэнд : Миний хайр - Гей манга


Сайттай Харилцах

BEARMONGOL.com does not host any porns, videos, mangas etc on our servers, all content are hosted and linked from 3rd party sites such as Mediafire, FileSonic, FileServe, 4Shared, Hotfile, Rapidshare, Megaupload , XVideos etc.

If you have any questions , please contact addresses listed above!

Дэлхийд алдартай гей , ижил хүйстэн хүмүүс

Хүмүүсийг бэлгийн чиг хандлагынх нь хувьд үндсэн гурван хэсэгт хуваадаг  байна. Энэ дундаа гетеросекс буюу өөрөөсөө эсрэн хүйстэн хүнд татагдах,  гомосекс буюу өөртэйгээ ижил хүйсийн хүнд татагдах, бисекс буюу эрэгтэй,  эмэгтэй хүний аль алинд татагдах гэсэн гурван үндсэн хэсэгт хуваагддаг.  Дэлхийд олон алдартай ижил хүйстэн хүмүүс байдаг. Ижил хүйстэн буюу Gay  /гэй/ гэдэг үг нь Get As You /Чамтай л адил хүн/ гэсэн утгатай аж. Гомо  гэдэг үг ихэнх хүнд сөрөг гаж гэсэн ойлголтыг төрүүлдэг гэж үздэг  гомосекс эрчүүд өөрсдийгөө “гэй” гэж нэрлэх болсон байна. Харин эмэгтэй  хүнд сэтгэл татаггддаг эмэгтэйг лесби буюу манай эриний 600 жилийн  тэрбээ Грекийн Лесбос гэх аралд амьдарч байсан нэрт яруу найрагч Саппо  гэх эмэгтэйтэй холбоотой гэж үздэг. Тэрбээр эмэгтэйчүүдэд зориулсан хайр  дурлалын сэдэвтэй яруу найргаараа алдаршсан нэгэн аж.

Тайваны гей парад 2010 | 145 зураг





Тасархай гей залуу хэрхэн болох вэ?



-Богино үс
-Сахал
-Эрч хүчтэй нүд
-Жижиг биш хамар
-Тачаангуй уруул

-Том мөр, гар

-Зөв хэлбэртэй бөгс
-Хүчирхэг гар

-Том цээж , мэдрэмтгий хөх
-Том төмсөг
-Сайн шааж чадна, сайн шалгуулж чадна

Поп од Ricky Martin ижил хүйстэн буюу гей гэдгээ зарлалаа


Порто Рико гаралтай дуучин  Ricky Martin 1999 оноос хойш урлагт хөл тавьснаасаа 11 жилийн дараа буюу 2010.3.26 -нд албан ёсоор гей буюу эрэгтэй хүн сонирхдог гэдгээ зарлажээ. Тэрээр өөрийн албан ёсны сайт болох www.rickymartinmusic.com -доо ''би гей  гэдгээ бахархалтайгаар зарлаж байна, би бол маш азтай гей залуу юм. Би гей болж төрснөөрөө огтхон ч харамсдаггүй, би энийгээ олон нийтэд зарлаагүйн шалтгаан нь миний урлагийн кареерт сөргөөр нөлөөлж магадгүй байсан юм" гэжээ. Тэрээр нийтдээ 60 гаруй сая хувь CD зарсан бөгөөд billboard ийг "Livin' La Vida Loca" , "She bangs" зэрэг олон дуунуудаараа тэргүүлж байжээ.  Тэрээр мөн 2 ихэр хүүхдийн эцэг юм.


Монгол гей залуус ярьж байна


"Гей хүмүүсийг ялгавран гадуурхахыг зогсооё" аяны видео



ЛГБТ Төв нь ЛГБТ хүмүүсийн эсрэг нийгэмд гарсаар буй ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд Монголын нийгмийн анхаарлыг хандуулснаар ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль гаргах үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" уриан дор 4 сарын турш орон даяар явуулах аяны кампанит ажил 11-р сарын 16-нд буюу Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийн төлөө олон улсын өдрөөр эхэллээ.

Энэхүү аяны ажлын маань видеонууд нь орон даяар NTV, C1, UBS телевизийн сувгуудаар 11-р сарын 16-наас эхлэн гарч байгаа ба олон түмэнд хүргэх анхны сэдэв нь "Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг". Видеонуудын бүрэн хувилбарын манай төвийн вэбсайтаас мөн тухай бүрт нь орж үзэх боломжтой. Ийнхүү 3-р сарын 18-ыг дуустал бид кампанит ажлынхаа зургаан сэдвээ гурван долоо хоног орчмын зайтайгаар шинэчлэх юм. ЛГБТ Төв нь эдгээр эрх тэгш байдлыг дэмжигч телевизүүдтэй хамтран ажиллах хүрээнд аяны хугацаандаа ЛГБТ хүмүүсийн өмнө тулгамдаж буй асуудлуудын тухай эдгээр телевизийн нэвтрүүлэг, ток шоүд оролцон, нийгэмд зөв зүйтэй мэдээлэл түгээх юм. Аяны ажлаа аль болох олон хүнд хүргэснээр Монгол Улсдаа ялгаварлан гадуурхалтыг үл тэвчсэн, бүх хүний эрхийг дээдэлсэн нийгмийн соёлыг хөхиүлэн дэмжих юм.

Аяны ажлын хугацаанд нийгмийн бүх салбар давхаргын хамралтыг хангасан байдлаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар явж, албан байгууллага, их дээд сургуулиуд дээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа, асуулт хариултын үйл ажиллагааг зохион байгуулах юм. ЛГБТ Төвөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар тухай бүрт нь www.lgbtcentre.mn/mn/news/lgbtcampaigns.­html хаягаар мэдээлнэ.