2010-12-26

Би өөрийгөө эрэгтэй хүн сонирхдог гэдгээ хэлье | түүх захидал



Сайн байцгаана у? Намайг З гэдэг эрэгтэй 18-тай. Өөрийгөө эр хүн сонирхдог гэдгээ багаасаа мэддэг байсан. Энэ ч үүднээсээ багаасаа л банди нарийг сонирхдог байсан. 10-н жилд сургуулиар явахаар банди нар нэг л сонин харцаар харна энэ харц нь зарим нь дургүй эсүүл зарим нь гайхсан зарим нь бүүр тийм хандраад байгаа юм шиг харц. Том ангийн ах нар тэр үед оролдож бөгс нтр барина. Дажгүй сургуульдаа нэртэй л банди нар тэгнэ. Би ер нь сургуульдаа нэртэй байсан л даа. Спортондоо сайн бүжиглэдэг сурлага сайтай байсан. Одоо бол нэг хувийн сургуульд сурч байгаа. За одоо гол сэдэвтэй ороё. Би өөрийгөө эрэгтэй хүн сонирхдг гэдгээ хэлье. Би эрэгтэй хүнтэй үерхэж байсан тэхдээ унтаж үзэж байгаагүй унтах гэхээр нэг л сонин мэдрэмж төрдөг. Ягаад гэдгээ ойлгодоггүй. Гэхдээ би жинхэнэ гей гэдгээ л мэддэг. Бас нэг юм хэлэхэд жирийн хүмүүс гей хүмүүсийг яагаад үзэж чаддаггүйг ойлгодоггүйн та эмэгтэй эрэгтэй болж хорвоод төрсөн үүнтэй л адил гей хүмүүс цаанаасаа л ийм болж төрдөг. Бид адилхан л хүмүүс гэж хэлмээр байна. Бас эрэгтэй хүмүүсийн хардаг харц нь юу юм бол гэж асуумаар байна? Басяагаад надад ийм сонин мэдрэмж төрөөд байгааг ойлгохгүй байна?

/Gaymongolia@yahoo.com -руу өөрийнхөө тухай захидлаа илгээж хүмүүстэй хуваалцаж болно/

,,,

No comments:

Post a Comment