2010-12-24

Cамурай нар ижил хvйстэнтэйгээ явалдах үзэгдлийг жинхэнэ эр хүний хийдэг ажил гэж үздэг байжээ

 Эртний Японы самурай нарын дунд “сюдо” хэмээх vйлдэл нилээд нэр хvндтэй, єргєн тархсан байжээ. Эх орныхоо тєлєє vхэхэд бэлэн, зориг, vнэнч зан хоёроосоо жигvvр хийсэн жинхэнэ эртний япон эрийн бэлэгдэл болсон самурай нарын дунд ижил хvйстэнтэйгээ явалдах vзэгдэл тvгээмэл байсныг “сюдо” хэмээн нэрийддэг байсан гэнэ. Тэд залуухан самурай эр, нас тогтсон туршлагатай самурай хоёрын хоорондох бэлгийн харилцаа нь шинэхэн суралцагчдад (залуухан самурайд) бусдыг хvндлэх сэтгэл, шудрага vнэнч байдал, аливаа юмны гоо сайхныг олж мэдрэх бэлгийн мэлмийгээ нээх зэрэгт нь тулс болдог гэж vздэг байж. Тvvнчлэн сюдо буюу самурайчуудын дундах ижил хvйстэнтэйгээ энгэр зєрvvлэх vзэгдэл нь эмэгтэй хvнийг хайрлах сэтгэлийг vгvй хийх зорилготой байжээ. Учир нь тэр vеийн тулааны урлагийнхан нь эмэгтэй хvний хайр сэтгэл, vзэсгэлэн гоо гэдэг бол баатар эрийн мохошгvй зvрх сэтгэлийг зєєлрvvлж, єрєвч уярамтгай болгодог муу талтай гэж vздэг байсан аж.
 

No comments:

Post a Comment