2010-12-23

Eminem : ижил хүйстэн хүмүүс гэрлэх эрхтэй

Маршалл Матэрз буюу бидний дуудаж заншсан Эминем бол орчин үеийн рэп хөгжмийн шилдэг уран бүтээлч болохыг түүний "The Slim Shady LP" 1999, "The Marshall Mathers LP" 2000, "The Eminem Show" 2002 ба "Encore" 2004 гарсан даруйдаа зөвхөн АНУ-д 30 гаруй сая хувь борлуулагдсан байдал гэрчилнэ.
Рэп гэхээр хар залуус санаанд ордог ч хар залуусаас та нараас хэн нь хамгийн шилдэг вэ гэвэл тэд дуу нэгдэн Эминем гэж хариулдаг. 50 Cent түүнд өөрийн шинэ дуу болгоноо сонсгож саналыг нь авдаг хэвээр. 

10-аад жилийн өмнө харин Эминем гей лебиян хүмүүсийн эсрэг үзэн ядалтын, турхиралтын үг хэллэг дуу болгондоо бараг хэрэглэдэг байснаараа ч мөн алдартай. Харин тэрээр 6-р сарын 14-нд Нью Йорк Таймз сонинд гей лесбиян харилцааны тухай бодлоо өөрчилсөн, ижил хүйсийн гэрлэлтийг дэмждэг тухайгаа ярьжээ. Яагаад Эминем бодлоо өөрчилснийг харин та мэдэх үү? 2004 оноос хойш Эминем сэтгэл санаагаар унан, хар тамхинд орсон амьдралынхаа харанхуй үед бидний бахархал болсон элтон Жоноос нэлээд их сэтгэлийн дэм, урам авч байсан гэдгээ хэд хэдэн удаа дурьдаж байсан. Тэгэхээр Эминемын шинэ хувилгаан Элтон Жоны ач шүү.

No comments:

Post a Comment