2011-01-23

" Эр хүнийг 10 секундэд буулгаж авах арга " гэнээ


1. Түүнд дөхөж очоод “ Найз бүсгүйтэй юу” гэж асуу. Хэрэв байхгүй гэвэл “ Найз бүсгүйтэй болмоор байна уу? “ гэж асуу.
2. Түүнд маш ялдам, удаан, хий үнсэлт илгээ. Хэрэв тэр дохиог ойлгосон бол хариуг нь дэр дор нь илгээнэ.
3. Үдэшлэгийн хамгийн сайн бүжигчин бол. Тэгвэл тэр таных.
4. Түүнийг сонирхож байгаагаа харуул. Тааралдах үедээ инээмсэглэ. Мэндэл. Гараа далла.
5. Түүний ялалтанд баяр хүргэ. Хожигдвол сэтгэлээр дэмж.
6. Түүний ямар дуунд дуртайг асууж, дуулж өгөхийг гуй.
7. Түүнээс гэртээ хүргэж өгөхийг гуй. Тэр үгүй гэж хэлж чадахгүй.
8. Түүнтэй санамсаргүй тааралдах үедээ уйл. Яагаад гэдгийг тайлбарлах хэрэггүй. Эрчүүд нууцлаг зүйлд дуртай.
9. Хэрэв тэр таныг уух юмаар дайлвал архи уухаас татгалз.
10. Түүний утасыг гуйж аваад бүх дугаарыг устгаж, өөрийнхөө дугаарыг хадгалж өг. Тэр ямар учиртайг тэр дор нь ойлгоно. Тэр үедээ уурлаж магадгүй ч дараа нь таны өмчлөх дуртай зан түүнд таалагдана.

,,

No comments:

Post a Comment