2011-01-12

ЛГБТ хүмүүсийн 2011 оны хайрын зурхай

ХОНЬ

Халуун хайр дурлал таны хувьд шинэ зүйл биш. Танд бүх зүйл байнга ялах ёстой тоглоом мэт санагддаг ба хайр дурлалд ч мөн ялгаагүй. Харин 2011 он таныг энэ тоглоомондоо хэр сайныг шалгах болно. Хэрэв та хайр дурлалын харилцаанд байдаг бол та энэ холбооноосоо залхах нь таны түншлэлийн салбарт Сатурн гариг бүхэл жилдээ байхтай холбоотой. Энэ жил таны одоогийн байгаа харилцаанд нэлээд их өөрчлөлт ороход бэлэн байгаарай. Хэрэв хайрт тань таныг хэт бариад, өөрийгөө илэрхийлэх боломж өгөхгүй байгаа мэт санагдвал та харилцаагаа дуусгах ч магадлалтай. Гэхдээ энэ оны бартааг хайрттайгаа даван туулж чадвал таны хайр дурлал үнэхээр нандин гэдгийг та мэдрэх болно. Хэрэв ганц бие бол энэ он таны хувьд таны уулзаа, болзоо нэлээд тогтворжино, түүнд нь ч та баяртай байх болно. Сатурн гариг таны түншлэлийн салбарт байгаа тул та 2011 оныг ганц бие угтсан бол байдал хэвээр удаан үргэлжлэхгүй. Таны ордод Уран гариг 2011 оны 3-р сарын 11-нд орохтой хамт таны амьдрал гэнэтийн хайр дурлал, сэтгэл хөдлөм болзоо, урьд өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийх боломж гэх мэт сонирхолтой явдлаар дүүрэн байна.

http://lgbtcentre.mn/ -аас авав



ҮХЭР

Та их үнэнч хүн. Хайр дурлалын асуудал дээр зүрх сэтгэлээ тийм амар өгдөггүй. Хэдий тийм ч та бүх ордоос хамгийн янаг нь учир хайр дурлалтай байж гэмээн өөрөөрөө байж чаддаг. Нэгэнт олдсон хайр дурлалаа та алдахгүйн тулд бүх зүйлээ хийдэг. Хэрэв та хайр дурлалын харилцаанд байдаг бол 2011 оны 2-р сарын 25-наас эхлэн хайрттайгаа мөнгө, сексийн хувьд муудалцаж эхлэх магадлалтай. Гэхдээ бүхэл жилжингээ та хамгийн их сэтгэл булаам гэдгийг зөвхөн таны хайрт хараад зогсохгүй, бүх хүн харна. Ганц бие Үхрүүд гоонь амьдралдаа баяртай гэж хэлэх цаг энэ жил ирнэ. Олон болзоонд явахдаа бэлэн байгаарай. Жилийн эхнээс та найзтайгаа болзох шинэ боломж гарна. 6-р сараас эхлэн оныг дуустал таны ордод Юпитер гариг байх тул та хайр дурлал, сэтгэл зүрхээ бүрэн нээж чадна.

ИХЭР

Ихрийн одод хүрэх хамгийн дөт арга бол тэдний оюун ухаан. Хэрэв болзсон хүн тань таны оюун ухааныг сонирхолтой яриагаараа өдөөх чадваргүй бол таны анхаарлыг шууд алдана. Гэхдээ та ер нь болзох дуртай, учир нь олон хүнтэй юм ярьж, оюун ухаанаа сэргээдэг. Хостой Ихрийн хувьд 2011 он өөрчлөлт ирэх жил. Хэрэв та хайрттайгаа цагийг хамт орондоо өнгөрөөх нь ховор байдаг бол үүндээ анхаарал хандуулаарай. Энэ жил та бага ярьж, ихийг хийвэл хайр дурлалаа авч үлдэнэ. Ганц бие Ихрийн хувьд ч хайр дурлалын амьдрал анхаарал шаардана. Сатурн гариг таны жинхэнэ хайр дурлалын салбарт бүхэл жилдээ байх нь эсвэл таныг нэг хүнтэй хайр дурлалын харилцаагаа гүнзгийрүүлнэ, эсвэл хайр дурлалгүй ор луу үсэрдэг байдлыг чинь зогсооно. Ямартаа ч болзоо, сексийн хувьд та энэ жил нэлээд идэвхгүй байх нь.

МЭЛХИЙ

Мэлхий таны хувьд хайр дурлал ба болзоо бол нухацтай зүйл. Тиймээс хайр дурлалын харилцаандаа та зүрх сэтгэлээ бүрэн нээхээр шийдсэн бол тань шиг халамжтай, үнэнч хүн байхгүй. Өнгөрсөн жил Мэлхийн хайр дурлалын хувьд нэлээд дэгэн догонтой байсан үе. Энэ нь таны орд болон таны түншлэлийн салбар дах хиртэлтүүдээс болсон ба хайртаасаа салж, дахин шинэ хайр дурлалтай учирах үр дагавартай байсан. Харин 2011 онд бүх зүйл тогтворжихыг таны зурхай харуулж байна. Та болон таны шинэ хайртын хоорондох харилцаа, эсвэл хуучин хайрттайгаа шинээр эхэлсэн харилцаа өсөх, өндийх бүрэн боломж байна. Гэхдээ 1-р сарын 4-ний хиртэлт, 7-р сарын 1-ний хиртэлтийн үеэр анхааралтай байгаарай. Энэ хоёрыг давсны дараа танд даван туулах боломжгүй зүйл үгүй болно. Та харин ганц бие бол 7-р сарын 1-ний хиртэлт хорвоо дэлхийд харуулах гээд байгаа “шинэ та”-г бүрэн батжуулна. 8-р сарын 3-наас 9-р сарын 19 хүртэл Марс таны ордод байх тул та өөртөө итгэлтэй, сэтгэл булаам байна. Харин 10-р сарын 9-нөөс 11-р сарын 2 хүртэл таны орд дах Венерагийн нөлөөгөөр энэ жилийн хамгийн сайхан болзоонд явна.

АРСЛАН

Та арван хоёр ордоос хамгийн их сэтгэл хөдлөлтэй нь ба хамгийн их жинхэнэ зүрх сэтгэлтэй нь. Хайр дурлалын хувьд таныг ертөнцийнхөө төвөө гэдгийг мэдрүүлсэн нэгэндээ их үнэнч. Нэгэнт хайрлавал таны өгдөг хайр зүрх сэтгэлийн тань угаас байдаг. Хайр дурлалын харилцаанд байдаг Арслангууд: 2011 оны 4-р сарын 4-нөөс 8-р сарын 4 хүртэл таны түншлэлийн салбараас Нептун гарахтай хамт танд хайр дурлалын харилцааны чинь тухай бодит байдал танд харагдана. Харсан зүйлээ хайр дурлалын харилцаагаа улам сайжруулахад та ашиглана. 2011 оны ихэнхэд Юпитер таны дотно харилцааны салбарт байх ба энэ нь таны хувьд гайхалтай шинэ зүйлсийг авчирна. Харин ганц бие Арслангуудын хувьд энэ жил бол плэйтайм! 6-р сарын 1 ба 15, 11-р сарын 25, 12-р сарын 10 өдрийн хиртэлтүүд шинэ хайр дурлалтай учрах боломжийг нээнэ. Эдгээр хиртэлт нь таны хайр дурлалын амьдралыг үнэхээр сонирхолтой болгоно. Харин 11-р сарын 2-ноос 12-р сарын 20-ны хооронд та шинэ хайртаасаа хайрын үгсийг сонсч, өөрөө ч хэлж магад.

ОХИН

Та хайр дурлалын хувьд голомтгой шилэмтгий гэдэг нь үнэний ортой ч нэгэнт дурлавал та хайртдаа жинхэнэ хайраа мөн өөрийгөө өгч чаддаг. Хайр дурлалын харилцаанд байдаг Охидын хувьд 4-р сарын 4-нөөс 8-р сарын 4 хүртэл түншлэлийн салбарт Нептун орж ирэхтэй хамт юмс будлиантай болж ирнэ. 2011 он гэхэд таны харилцаа сайхан эхэлсэн бол бүхэл жилдээ сайхан хэвээр үргэлжилнэ. Үгүй бол таны харилцааг Нептун маш амархан сэтгэлзүйн мухардалд оруулна. Ганц бие Охидын хувьд 1-р сарын 4-нөөс эхлэн таны жинхэнэ хайр дурлалын салбарт хэд хэдэн хиртэлтүүд тохиохтой хамт таны хайр дурлал амьдрал машид идэвхжинэ. Та өнгөрсөн улирсан бүх зүйлээсээ салж, хуучны үнсэн дээр шинээр өөрийгөө бий болгох нь таны хайр дурлалын салбарт Плутон орсонтой холбоотой. Хайр дурлал, болзоо таны хувьд гүн гүнзгий байх ба ганц шөнийн болзоо таны хайр дурлал болох ч магадлалтай.

ЖИНЛҮҮР

Жинлүүрийн 2011 оны зурхай таныг бүх харилцаандаа илүү тэнцвэртэй болохыг харуулж байна. Хайр дурлалын харилцаанд байдаг Жинлүүрийн хувьд 2011 он шинэчлэл, хөгжил, өөрчлөлтөөр дүүрэн байна. 6-р сарын 4 хүртэл таны түншлэлийн салбар дах Юпитер хайр дурлалыг чинь оволзуулж, харилцаа чинь сайхан байсан бол гэрлэхэд, харин дэгэн догонтой байсан бол гэнэт харилцаагаа таслахад ч хүргэж магад. Гэнэтийн үйл явдлын эзэн гариг Уран таны түншлэлийн салбарт 3-р сарын 11-нээс хойш орж ирнэ. Ганц бие Жинлүүрийн хувьд 4-р сарын 4-нөөс 8-р сарын 4 хүртэл та хайртыгаа яг байгаагааар нь олж харна.

ХИЛЭНЦ

Та хайрлавал ухаангүй дурладаг. Та дурлалдаа үнэнч, хайртыгаа харддаг. Таны хувьд хайртдаа бүрэн дүүрэн итгэнэ гэдэг боломжгүй мэт. Хайр дурлалын харилцаанд байдаг Хилэнцүүдийн хувьд харилцаагаа улам хөгжүүлэх гайхалтай боломжууд олдох жил. 6-р сарын 4-нөөс жилийг дуустал таны түншлэлийн салбарт Юпитер орох нь хайр дурлалын бүх асуудалд ээлтэй. Хэрэв та гэрлэж амжаагүй бол гэрлэхээр сэтгэл шулуудаж ч магад. Та хайрттайгаа хамт бизнес эхлэх боломжтой ба мөнгө санхүүгийн хувьд азтай байна. 2011 он ганц бие Хилэнцүүдийн хувьд үлгэр шиг сайхан байх болно. 4-р сарын 4-нөөс эхлэн 8-р сарын 4 хүртэл таны хайр дурлалын салбарт Нептун байршихтай хамт та зүрхний ханиа олох магадлалтай. Та урлаг, кино салбарт ажилладаг, эсвэл хөгжим гэрэл зурагт авъяастай нэгэнтэй болзох магадлалтай.

НУМ

Та хэт идеалист, юмны зөвхөн сайн талыг хардаг. Хайр дурлалд ч бас ялгаагүй. Та хайрттайгаа хамт оюун ухаан, сүнс, сексийн хувьд шинэ өндөрлөгүүдэд гарах дуртай. 2011 оны хувьд хайр дурлал эн тэргүүний анхааралд байна. Хайр дурлалын харилцаанд байдаг Нумуудын хувьд хувийн амьдралд нь томоохон өөрчлөлтүүд айсуй. 2011 онд хоёр хүчтэй хиртэлт явагдаж таны хайрттайгаа байх харилцаанд нөлөөлнө. Зарим Нумууд хайртаасаа салж, зарим нь хайрттайгаа гэрлэнэ. Ганц бие Нумууд энэ жил одтой. Таны хайр дурлалын салбар энэ жилжингээ идэвхтэй байх тул та энэ жил болзоно гэж юу байдгийг жинхэнэ үзүүлнэ. 1-р сарын 22-ноос 6-р сарын 4 хүртэл та олон шинэ болзоонд явах бололтой.

МАТАР

Хайр дурлал, болзоо ба секс нь Матарын хувьд бизнестэй адил. Таны сэтгэл алдраад байгаа нэгэн танд тохирох эсэхийг нь та шинжиж байж дайрдаг. Та их амбицтай орд хэдий ч хайр дурлалын хувьд их даруу, ичимтгий. Таны сонгосон хүн заавал таны статусыг сайжруулах хүн байдаг. Хайр дурлалын харилцаанд байдаг Матруудын хувьд 2011 он түншлэлд нэмэлт өөрчлөлт авчирна. Та 2010 онд хайр дурлалын харилцаандаа томоохон өөрчлөлт үзэж, хуучин хайраасаа салах, эсвэл шинэ хайр дурлалтай учрахын аль нэгийг амссан. Харин үүнтэй адил зүйлс 1-р сарын 4 эсвэл 7-р сарын 1-нд таны харилцаанд өөрчлөлтүүд авчирна. Гоонь Матруудын хувьд энэ жилийн эх гадаад төрхдөө өөрчлөлт хийснээр эхэлнэ. 6-р сарын 4 гэхэд таны хайр дурлалын амьдрал жинхэнэ буцлаж эхэлнэ. Хайр дурлалын салбарт Юпитерын суулт олон боломжийг дагуулж, он дуустал та хайр дурлал, болзоонд умбана.

ХУМХ

Хайр дурлал, болзооны хувьд та бусдаас өөр. Уламжлалыг дагах нь их ховор. Та өөрийн бие даасан байдал, эрх чөлөөгөө юунаас илүүд үздэг. Таны хайрлах хүн таны шинэлэг зүйлийг сэдэгч оюун ухаан, бусдаас арай л содон байдлыг тань хүндэтгэдэг байх ёстой. Оюун ухааны хувьд эн тэнцүү хүн олох нь ч мөн чухал. Хайр дурлалын харилцаанд байдаг Хумхуудын хувийн амьдралд сонирхолтой өөрчлөлт орох үе нь 4-р сарын 4-нөөс 8-р сарын 4 хүртэл гэнэ, учир нь энэ үеэр таны ордод 14 жил суусан байсан сүнслэг байдал, буцалтгүй хайрын гариг Нептун таны ордоос гарна. Нептун таны ордод байх үеэр таны хувьд олон бүтцүүд байхгүй болж, өөрийгөө алдсан мэт зарим нь мэдэрч байсан байж магад. Энэ бүгд энэ жил өөрчлөгдөнө. Та өөрөөрөө хайртдаа харагдана. Та таалагдсан хэвээр байвал болж л байна, үгүй бол түүний хувьд том цочирдол хүлээж байна. Ганц бие Хумхуудын хайр дурлал, сэтгэл зүрхний салбарууд дах хиртэлтүүд эдгээр асуудлыг идэвхжүүлнэ. Шинэ хайр дурлал, адал явдал таныг хүлээж байна. Та дандаа "хоот" болзоотой байна.

ЗАГАС

Загасны хувьд хайр дурлал гэдэг бол ид шидийн, үлгэрийн зүйл байдаг. Эсвэл зүгээр л толгой эргэм. Та эргэлт буцалтгүй хайр дурлал, зүрхний ханиа байнга эрэлхийлэгч орд. 2011 он 3-р сар хүртэл хайр дурлалын харилцааны хувьд нэлээд олон адал явдалтай байна. Түүний дараа гэнэтийн үйл явдлын гариг Уран таны ордоос долоо жил гарч, таны зан араншин тогтворжино. 3-р сарын дараа бүх зүйл тогтворжих учир Загаснууд сэтгэл амарч болно. Ганц бие Загасуудад Уран гаригийн гаралт өөрчлөлтийг авчирна. Уран таны хайр дурлалын амьдралд тогтворгүй байдлыг авчирсан. Харин 7-р сарын 1-ний хиртэлттэй хамт та жинхэнэ хайраа олох магадлал нэмэгдэнэ.

http://lgbtcentre.mn/ -аас авав 

No comments:

Post a Comment