2011-01-01

Гомосекс - Гей - Ижил Хүйстэн гэж юу вэ? Википедиа

Гомосекс

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Гомосекс гэдэг нь, хүний бэлгийн чиг хандлагын нэг бөгөөд ихэвчлэн ижил хүйсийхээ хүнийг сонирхож, дурлаж, тэдэнд татагддаг, бэлгийн харилцаанд ордог хүмүүсийг заасан бэлгийн баримжааны нэг юм. Гомосекс гэсэн ойлголтыг дотор нь гей, лесби хэмээн хувааж нэрлэдэг.Өөрөөр хэлбэл, эр хүнийг сонирхож, тэдэнд татагддаг эр хүн буюугей (Gay), эсвэл эмэгтэй хүнийг сонирхож,тэдэнд дурлаж татагддаг эмэгтэйчүүд буюу лесбиян (Lesbian) хэлнэ.


Агуулга


Оршил

Ижил хүйстэний тухай ярихын өмнө бэлгийн чиг хандлагын талаар тайлбарлан бичье.Хүний бэлгийн чиг хандлагыг эсрэг хүйстэн буюу гетеросекс (Heterosexual),ижил хүйстэн буюу гомосекс (Homosexual) ,эр эм аль аль хүйстэн буюу бисекс(Bisexual) гэж гурав ангилан нэрлэдэг.Мөн ямар нэг бэлгийн дур хүсэлгүй буюу 「асекс」(аsexual)гэж бас хуваагддаг.
Гей хэмээх үг нь эрэртэй ижил хүйстэн хүмүүс төдийгүй эмэгтэй болоод нийт гомосексуал хүмүүсийг заан хэрэглэгдэх тохиодол ч байдаг.Мөн бэлгийн цөөнхийг заасан 「ЛГБТ」(LGBT)гэсэн үгийг илүү түгээмэл ашигладаг.
Бидний сонин хэвлэл дээрээс их уншдаг гомо гэсэн товчилсон хэллэг нь ижил хүйстэн хүмүүсийн дунд бус гетеросекс/эсрэг хvйстнээ сонирхдог/ хүмүүсийн дунд өргөн ашиглагддаг ба хэсэг бүлэг гетеросекс/эсрэг хvйстнээ сонирхдог/ хүмүүс гей хүмүүсийг доромжлох хэллэг болгон хэрэглэх нь их байдагаас болж(ялангуяа,эрэгтэй хүмүүс дээр хэрэглэдэг) ялгаварлан гадуурхсан утга агуулагддаг болсон.(гомофовиа(Homophobia)г хар.- Ижил хүйстэн хүмүүсийг үзэн ядах үзэл)
Дээрхээс харахад сэтгэл зүйн төлөв байдалаас нь харвал,гей болон лесби хүмүүсийг хүлээж авахдаа, эмэгтэй хүмүүсийн хувьд аль аль талыг нь амархан ойлгон хүлээн авдаг бол харин эрэгтэй хүмүүсийн хувьд бол их хүндээр хүлээж авах талтай гэдэг нь олон талын судалгаагаар нотлогдоод байгаа.Нэн ялангуяа эрэгтэй хүмүүс гей хүмүүсийг хүндээр хүлээж авахаас гадна буруу ойлгоlттой байх нь элбэг байдаг.

Ижил хүйстэнээ сонирхох нь өвчин мөн үү?

Хүн төрөлхтөн 19-р зууны сүүлчээс ижил хүйстэнийн бэлгийн чиг хандлагыг судалж эхэлсэн ба ихэнхи эртэмдэт гомосекс байна гэсэг бол өвчин гэж үзэж байсан.Түүгээр ч барахгүй сэтгэц мэдрэлийн эмгэг гэж үзэн эмчлэх гэж оролдож эхэлсэн.Харин 1970-д оноос Америкийн Сэтгэл Мэдрэлийн Нийгэмлэгээс ижил хүйстэнээ сонирхох нь өвчин биш гэдгийг нотолсон юм.Улмаар 1990 онд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага ижил хүйстэнээ сонирхох нь ямар нэг өвчин биш бөгөөд хүний бэлгийн чиг хандлагын нэг юм хэмээн Сэтгэц мэдрэлийн өвчиний жагсаалтаас хассан юм.
Өдгөө дэлхийн ихэнхи оронд дээрхитэй адил өвчин эмгэг биш хэмээн үзэж өөрийн орны эрүүл мэндийн салбарын өвчиний жагсаалтаас хассан.
Харамсалтай нь Монгол улсын хувьд өнөөг хүртэл өвчин ангилалаас хасаагүй байгаа.

Яагаад ижил хүйстэнээ сонирхдог болдог вэ?

Ижил хүйстэнээ сонирхдог болно гэсэг бол хэн нэгэнд уруу татагдах,эсвэл өөрийн дур хүсэлээр ижил хүйстэн болдог гэсэн ойлголт өнөөг хүртэл их байдаг.Ялангуяа Монгол улсын хувьд 1990-д оны сүүлчээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэлсэн буруу ташаа мэдээлэлээс болж иймэрхүү байдалаар буруу ойлгох ойлголт газар авсан.Гэвч орчин үеийн шинжлэх ухаан дээрхи ойлголт нь ямар ч ор үндэслэлгүй гэдгийг нотлосон. Өөрөөр хэлбэл,хэн нэгэнд уруу татагдаад,эсвэл өөрийн дур хүсэлээр ижил хүйстэнээ сонирхдог юу уу татагддаг болно гэж байдаггүй болно.Гомосекс гэдэг бол 100% төрөлхийн буюу олдмол болох нь нотлогдсон. Хэнд дурлаж, таалахаа хүн өөрөө сонгох боломжгүй, харин мэдэрдэг. Эрдэмтэн, судлаачид бэлгийн чиг хандлага эхийн хэвлийд байхад нь биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэсэн таамаглал дэвшvvлээд байна. Үүнд ураг бүрэлдэх үед эхийн хүнс тэжээл, сэтгэл санааны байдал, гадаад орчин, агаар, дуу чимээ гээд бүхий л зүйл нөлөөлдөг байх магадлалтай гэнэ.
Олон жилийн судалгаа эцэг, эхийнх нь бэлгийн зан үйл хүүхдэд нь нөлөөлснийг баталсан буюу хүүхдийнхээ ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд орох зан үйлийн шалтгаан нь эцэг, эх нь байсан тохиолдлыг олж тогтоосон нь үгүй байна. Ижил хүйстэнтэй бэлгийн харилцаанд ордог гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эсрэг хүйстнээ сонирхдог байжээ. Түүнчлэн ижил хүйстнүүдийн ихэнх хувь нь гетеросекс /эсрэг хүйстнээ сонирхдог/ гэр бүлд төрж, өссөн байдаг. Хүн судлаач нар гомосекс зан үйлийг нэлээд анхааралтай судалсны эцэст сvvн тэжээлт аймгийн бүх амьтанд энэ харилцаа байдаг болохыг тогтоосон байна. Хvн төрөлхтөний хөгжлийн бvхий л үе шатанд ан амьтан, хорхой шавьж ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй хэмээжээ.

Хүмүүс бэлгийн чиг хандлагаа сонгох/өөрчлөх/ боломжтой юу?

Хүн өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох юм уу өөрчилж чадахгүй.Дээр дурдсанчлан 100% төрөлхийн буюу олдмол мэдрэмж юм. Түүнчлэн ижил хүйстэн хүмүүс чин сэтгэлээсээ хүсч, чармайвал гетеросекс чиг хандлагатай болох боломжтой гэж боддог болон асуудаг хүмүүс нилээдгүй байдаг. Харин мэргэжилтнүүд үүнд дараах байдлаар хариулжээ.
“Хэдийгээр гей буюу лесби хvмvvс өөрсдийгөө өөрчлөхийг эрмэлзэн, хүч гаргаж байсан ч энэ чармайлт нь талаар өнгөрөх нь олонтаа байв. Хүмүүс ижил хүйстэнтэй хавьтахыг гаж зуршил буюу сэтгэцийн өвчин гэж үзэж, эмчлэхийг оролдож байсан ч энэ нь дэмий оролдлого байлаа. Учир нь энэ бол євчин биш. Харин гомосекс хүмүүсийн хувьд бэлгийн амьдралынхаа зан үйлийг л өөрчлөх боломжтойгоос бус бэлгийн чиг хандлагыг өөрчлөх боломжгүй юм. Тэгэхээр гей юмуу лесби хvн эсрэг хvйсийнхээ хvнийг сонирхох гэж өөрийгөө хүчлэх нь дотоод мэдрэмжтэй зөрчилдөхөд хүргэж, ихэвчлэн сэтгэл зүйн гүн хямрал, жинхэнэ сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аж.“
Судалгаагаар ижил хүйстнээ сонирходог өсвөр насныхны дунд амиа хорлох явдал гурав дахин илvv тохиолддогийг тогтоожээ. Магадгvй бусад хvмvvс ойлгоогүйгээс, шоолж доромжлон, гадуурхсанаас, өөрийгөө гаж, хэвийн бус гэж бодсоноос гэх мэт нөлөөлсөн байж болох юм.(Монгол улсад одоогоор иймэрхүү нарийн судалгаа хийгдээгүй.)

Хүн амд эзлэх хувь

Өнөөг хүртэл гомосекс болон нийт ЛГБТ хүмүүс нь бэлгийн цөөнх гэж ирсэн.Үнэхээр цөөнхи мөн үү гэдэг бас эргэлзээтэй.Энэ талаар хийсэн судалгаа дэлхийд олон байдаг.Ерөнхийдөө хүн амын 2-13%(50 хүн тутамын 1-8 хүний 1 нь гомосекс байх магадлалтай)эзэлдэг.Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд,2% гэж бодвол 60000 орчим,13% гэж бодвол 300000 орчим байх магадлалтай.Энэ бол бага тоо биш юм.Нөгөөтэйгүүр хэт цөөнх ч бас биш бөгөөд ихэнхи тохиолдолд нууцлагдмал далд амьдралд байдал нь цөөнх мэт санагдуулж буй нэг шалтгаан юм. Доор хэд хэдэн орны хийсэн судалгааны дүн,
  • Англи улсад 1992 онд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 3.6%,эмэгтэлчүүдийн 1.7% нь гомосекс болон бисекс байдаг.Бисекс хүмүүсийг хасвал эрэгтэй 1%,эмэгтэйчүүдийн 0.5% гэж үзсэн гарсан байна.
  • 1995 онд Америк улсад хийсэн судалгаанд,эрэгтэй 6.2%,эмэгтэй 3.6% нь гомосекс байдаг гэсэн тооцоо гарчээ.
Дашрамд дурдахад Хятад улсад ойролцоогоор 100 саяас дээш гей хүмүүс байдаг гэсэн судалгаа байдаг.

Гомосекс хүмүүсийн эрх ашиг ба ДОХ

Гомосекс хүмүүс ялангуяа гей хүмүүс эрсдэл өндөртэй бүлэгт хамрагддаг.Дэлхийн олон оронд тухайлбал БНХАУ,Япон,Америк болон Европийн орнууд гей хүмүүсийн тухайд тусгайлан анхааралд авч төрөөс хууль эрх зүйн орчнийг бүрдүүлэн энэ чиглэлийн сургалт,ажиллагааг Засгын Газраас нь дэмжин явуулдаг.Сүүлийн БНХАУ энэ тал дээр дорвитой арга хэмжээ аван ажиллаж байгаа. Анх 1980-д оны дундуур гей хүмүүсийн дунд ДОХ/ХДХВ-н тархалт газар авч байсанаас болж Гейчүүдийн өвчин хэмээгдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байсан нь нийгэмд гей хүмүүсийн эсрэг болоод таагүй сэтгэгдэл мөн болгоомжлолыг үүсгэж байсан.Харин 1980-д оны сүүл үеэс өвчиний талаар судалгаа шинжилгээний ажил эрчимтэй явагдсаны үр дүнд байдал өөрчлөгдсөн.
Монгол Улсын хувьд сүүлийн 2-3 жилийн хугацаанд гей хүмүүсийн дунд тархалт буй нь тогтоогдоод байгаа.ДОХ-той Тэмцэх Үндэсний Сан болоод хэд хэдэн ТББ-д гей хүмүүст сургалт сурталчилгаа явуулах,тэдгээр хүмүүсийг эрсдэлээс хамгаалах зэрэг олон арга хэмжээ авч байгаа.Нөгөөтэйгүүр энэ талын үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх арга хэмжээ болоод хуулийн орчин,туслалцаа дутмаг байгаа нь зарим талаар сөрөг нөлөө үзүүлж байгаа.
Мөн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн хэт нэг талыг баримталсан мэдээлэлээс болж нийгэмд гомосекс илүүтэйгээр гей хүмүүсийн эсрэг болон таагүй хандах хандлага хүчтэй болсон.Энэ нь цаашлаад гомосекс хүмүүсийн эсрэг үзэн ядах гэмт хэрэг(Англи нэр:/хейт крайм/Hate crime) болоод аюулгүй байдал,түүнчлэн эрх ашиг нь хөндөгдөх том шалтгаан болж буй.Иймэрхүү асуудал нь цаашлаад Монголын ЛГБТ Хүмүүсийн нийтлэг эрх ашигт нөлөөлсөн асуудал болон хөндөгдөх хандлагатай болж буй.Жишээ нь;Гей хүмүүсийг хүчээр ДОХ/ХДХВ-н шинжилгээ өгүүлэх,Цагдаагын газраас гей,лесви хүмүүсийн цуглааныг ямар ч шалтгаангүй хүч хэрэглэн тараах зэрэг болно.
Нөгөөтэйгүүр энэ нь өнөөдөр Монгол улсын хэмжээнд ДОХ/ХДХВ-н шинжилгээг гетеросекс хүмүүсийн шинжилгээнд хамрагдах хувь бага бөгөөд бараг өгдөггүй гол төлөв гей хүмүүс шинжилгээнд хамааруулах болон өөрсдийн хүсэлтээр шинжилгээнд байнга хамрагддагтай холбоотойгоор зөвхөн гей хүмүүсээс халдвартай хүмүүс илэрч,гетеросекс хүмүүс далд байдалд байсаар буйтай холбоотой.
Дэлхийн бусад орны хувьд АНУ-н Башингтон Д.С.-д явуулсан судалгаагаар гомосекс болоод гетеросекс хүмүүсийн бэлгийн замаар халдварласан харьцаа ойролцоогоор 4.3 -тай байсан.Энэ нь Гомосекс болон гетеросекс хүмүүсийн тусах магадлал тийм ч их хол ялгаа байхгүй гэдэгийг харуулж буй.
Азийн орнуудын хувьд Тайландад 80% нь эсрэг хүйсийн халдвар эзэлж,Хятад улсад ч эсрэг хүйсийн халдвар талаас илүү хувьтай байдаг байна.Мөн Япон улс манай улстай адилхан ижил хүйстэн хүмүүс шинжилгээнд хамрагдах нь их байдагаас ХДХВ-н 2008 онд шинээр илэрсэн тохиолдлын 43.9% нь ижил хүйсийн,34.1% нь эсрэг хүйсийн халдвар байсан бол харин ДОХ-н шатанд шилжсэн үеийн харьцаа эсрэг хүйс 42%,ижил хүйс 28% болсон байна.Энэ нь гетеросекс хүмүүс шинжилгээ өгөхгүй явсаар өвчин хүндэрч ДОХ-н шатанд шилжсэн үед илэрдэгтэй холбоотой байдаг байна.Үүнээс үзэхад ДОХ/ХДХВ нь дан гомосекс хүмүүсийн өвчин биш гэдэг нь харагдаж байна.

Гей гэрлэлт ба Хууль эрх зүйн орчин

Мөн үзэх: Үзэн ядах гэмт хэрэг болон Ижил хүйсийн гэрлэлт

██ Мэдээлэл байхгүй
Ижил хүйстэнтэйгээ харицахыг хуулиар зөвшөөрсөн орнууд
██ Ижил хүйсийн гэрлэлт-г зөвшөөрсөн орон
██ Гэрлэлт биш ч түүнтэй адил хэмжээнд болоод хязгаарлагдмал байдалаар зөвсөөрсөн орон
██ Ямар нэг байдалаар зөвшөөрөөгүй орон
██ Өөр улсад гэрлэсэн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг орон
Ижил хүйстэнтэйгээ харицахыг хуулиар хориглодог орнууд
██ Хөнгөн гэмт хэрэгт тооцдог орон
██ Хүнд гэмт хэрэгт тооцдог орон
██ Насаар нь хорих ял оноодог орон
██ Цаазаар авах ял оноодог орон
Анх 2001 онд Нидерланд Улсад Ижил хүйсийн гэрлэлтийг((Same-sex marriage)) хүлээн зөвшөөрсөнөөс хойш одоогын байдалаар дэлхийн нийт 40 гаруй оронд Ижил хүйсийн гэрлэлт болон хамтран амьдрагчаар бүртгүүлэхийг зөвшөөрсөн байна.Үүнээс гадна хэд хэдэн улсад хуулийн төсөл нь хэлэлцэгдэж байгаа болно.Эдгээр орны ихэнхи ньЕвроп,Америк тивийн орнууд (Спани,Голланд,Канад зэрэг гэрлэлтийг зөвшөөрсөн улс болоод Америк,Герман,Франц зэрэг хамтран амьдрахийг зөвшөөрсөн орнууд)бөгөөд Ази тив одоохондоо зөвшөөрсөн улс нэг ч байхгүй.
Дээрхийн адил ижил хүйстэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалж,хуулиар амьдрах баталгаа олгож байгаа улсууд олон болж буй хэдий ч Африк,Азийн нилээдгүй оронд бүх насаар нь хорих ял цаашилбал цаазаар авах ял хүртэл оноодог хуультай болон дэлхийн олон оронд ямар нэг хэмжээгээр гей хүмүүсийн эрх ашигийг хамгаалсан хууль байхгүй хэвээр л байна.Яламгуяа [[Баруун Ази[[йн ислам шашинтай улсуудад хориглодог.(Турк улс ЕХ-нд элсэх гэж нийгэм нь хүлээн зөвшөөрөөгүй ч хуулиар зөвшөөрсөн)ТухайлбалЛибериа шиг хөнгөн гэмт хэрэгт тооцдог орон бараг байхгүй бөгөөд ихэнхи нь хүнд гэмт хэрэгт тооцон насаар нь хорих ял оноодог орнууд(Сингапур болон Энэтхэг зэрэг)байдаг ба улмаар цаазаар авах ял оноодог орнууд (Иран.Сауди Араб зэрэг)ч байдаг.
Дашрамд дурдахад,2008 оны 12-р сард,НҮБ-с Гомосекс хүмүүсийн эрх ашигийг хамгаалах,үзэн ядалт болоод гадуурхах байдалийг зогсоох талаар тунхаглал гаргасан.Тунхаглалыг дэмжсэн ихэнхи улс нь Европоос байсан ба Азиас ганцхан Япон улс л дэмжсэн.Амөрик болон Хятад,Орос болон Монгол улс дэмжээгүй.Харин Америкт Барак Обама ерөнхийлөгч болсоноор байдал өөрчлөгдөж,дэмжихээр болсон билээ.
Монгол Улсын хувьд ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан хуулийн заалт байхгүй.Түүгээр ч барахгүй 1992 онд баталсан ардчилсан шинэ үндсэн хуулиндаа ЛГБТ хүмүүсийн тухай болоод бэлгийн чиг баримжаанаас шалтгаалан ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт оруулаагүй нь Монгол Улсад ЛГБТ иргэд оршин тогтнодгыг хүлээн зөвшөөрөөгүйн нэг хэлбэрч байж болох юм.Угаас социализмийн үед хуучинаар БНМАУ-ын Засгийн Газар нийгэмд ёс суртахуунгүй байдалаар бэлгийн хүсэлээ хангах хэмээн Эрүүгийн хуулийн 113-р зүйл ангид оруулсан байсан ба ЗХУ буюу хуучинаар Орос болон хуучин ТТУХ-ны социалист орнуудад ардчилал,өөрчлөн байгуулалттай хамт ижил заалтуудаа хасахад Монгол Улс бусдын жишигээр хассан билээ.

No comments:

Post a Comment