2011-01-25

Амиа хоролмоор санагдах үе ч байх юм… | түүх захидал


Сайн байна уу. Энэхүү нийтлэлийг уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Z гэдэг. Одоо 20н настай. Надад зовлонтой зүйл тохиолдоод байна. Бага байхаас минь л хүүхдүүд намайг гадуурхан шоолон надаас зугтан хөндий харьцдаг байлаа. Иймээс надад найз нөхөд бараг байдаггүй гэхэд болондоо. Гэвч он жил улирах тусам би өөрийгөө таньж мэдэх болсон юм. Сүүлдээ гей юм шиг гэдгээ мэдээд ухаан алдах дөхсөн. Сүүлийн үед улам их уур хүрч, хүнтэй дугармааргүй, дуугарсан ч дургүй хүрээд байдайг боллоо. Энэ байдал маань ойр дотны болон хавь ойрын хүмүүст хэцүү байгаа юм шиг санагдаад болдоггүй. Надад ч бас. Өөрийгөө гей гэж бодох бүр л улам муухай санагдаад бүүр амиа хоролмоор санагдах үе ч байх юм. Энэ  байдлаас яаж гарах вэ? Надад  туслаач.

,,

No comments:

Post a Comment