2011-02-12

Би бол гей , тэгээд юу гэж? | түүх захидал

Энэ нийтлэлд сэтгэгдэл үлдээх гэж байгаа бол эхлээд миний бичсэнг гүйцтэл нь уншчих. Энд сайтанд гей хүмүүсийн талаар янз бүрийн захидал , сэтгэгдэл байна. Харин миний хувьд өөрийнхөө тухай ямар ч нэмэлт хачиргүйгээр юу гэж боддогийг бичье.
Хэн нэгнээр өрөвдүүлэх эсвэл үзэн ядуулах гээгүй юм шүү.
Би өөрийгөө гей гэдгийг багаасаа л мэддэг байсан. Энийг хэзээ ч өөрчилж чадахгүйгээ ч мэддэг. Хэзээ ч өөр хэн нэгэнд доромжуулж эсвэл хочлуулж байгаагүй. Учир нь би ямар ч эмэгтэйлэг биш, эршүүд, булчинлаг , өндөр , гүндүүгүй. Гаднаасаа Яг л жинхэнэ эр хүн ямар харагддаг яг тийм л харагддаг. Таньдаг хүмүүс маань намайг гей гэвэл бараг ч хэн ч итгэхгүй л байх даа. Бас тааралдсан эрэгтэй хүн болгон таалагдаад байдаггүй.Жирийн straight хүмүүсийг уруу татагддаггүй. Тааралдсан хүн болгонтойгоо секс хийдэггүй. Сексээс илүү хайр дурлал, үерхэл, цугтаа хамтдаа байхыг илүүд үздэг.


Миний найз залуу ч намайг хайрладаг, би ч тэрэнд хайртай бас үнэнч. Яг л чи эрэгтэй бөгөөд эмэгтэй хүнд татагддаг шиг, эмэгтэй бөгөөд эрэгтэй хүн татагддаг шиг.Монголд байгаа олон гей хүмүүс шиг хайргүй байж эмэгтэй хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болж  эмэгтэй хүний амьдралаар тоглохгүй. Гей байх нь орчин үед нээх гайхаад, айж зугатаад байх үзэгдэл баймааргүй юм.
Зарим хүмүүс үнэхээр тэнэг байдаг юмуу эсвэл бэлгийн боловсрол, мэдлэг дутагддаг юмуу . Гей байх, ижил хүйстэндээ татагдах нь гаж дон уу ? эсвэл төрөлхийн хүний мөн чанар уу? гэдгийг гэдгийг эртэмтэд аль зуун жилийн өмнө батлагдчихсан. Дэлхийн 22 оронд гей хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, дэлхийд ойролцоогоор 400 гаруй сая гей,лесбиян,би,трансжендер хүмүүс дэлхийд амьдардаг гэсэн судалгаа байдаг . Надад итгэхгүй байгаа бол нь та Google эсвэл youtube ээс homosexual. gay гээд хайхад л гараад ирнэ.
Гей,ижил хүйстэндээ татагдах нь хүн төрөлхтөн үүссэн цагаас л хойш байсан. Харин Библийн сургааль гарч ирсэн гей хүмүүсийн талаар сөрөг хандлага нийгэмд бий болж ирсэн. Гей байх нь хүний генетик болон ДНК , хүний гэдсэн дотор хүүхэд бүрэлдэж байх  үед тохиолддог үзэгдэл. Энэ генетикийн үзэгдэл шинээр төрж байгаа хүүхдүүдийн 5-10 хувьд тохиолддог. Тэгэхээр гей хүмүүс хэзээ ч устаж үгүй болохгүй, байсаар ч байна, байх ч болно.Харамсалтай гей хүмүүс гей хүмүүсээс төрдөггүй, тэд жирийн эцэг эх Straight хүмүүсээс төрдөг. Харин энэ байдлыг нь ойлгохгүй бол олон гей өсвөр насны хүүхэд болон залуус амиа хорлох оролдлого хийдэг. Судалгаагаар гей өсвөр насны хүүхдүүдийн 3/1 нь сургуулийн болон гэр бүлийн гадуурхалт, дарамтнаас болж амиа хорлодог гэсэн судалгаа байдаг. Би гей байж болно, та намайг юу гэж ч ойлгож , харааж доромжилж болно. Харин хүн болгон тэгш эрхтэй , хүн хүнээ ойлгож хайрладаг, хүндэтгэдэг хүмүүнлэг ардчилсан нийгэм хаачсан юм бэ?

1 comment: