2011-04-01

Ricky Martin эхний шагналаа гардан авлаа.

дуучин Рики Мартин Нью-Йоркт болсон GLAAD Media Awards буюу ижил хүйстнүүдийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, шагнал гардуулдаг ёслолд оролцжээ. GLAAD Media Awards нь 22 дахь жилдээ зохиогдож буй бөгөөд энэ жил гол шагналаа Рики Мартинд олгосон юм. Шагнал гардсаныхаа дараа нэрт дуучин “Би бэлгийн чиг баримжаагаа зарлан хэлснээр эрх чөлөөтэй л болох гэсэн юм. Тэгээд ч хэлснийхээ дараа үнэхээр эрх чөлөөтэй болж чадсан” гэж тайзан дээрээс хэлжээ. Рики Мартин өнгөрсөн жилийн гуравдугаар сард ижил хүйстнээ сонирхогч гэдгээ анх удаагаа албан ёсоор зарласан билээ.
source: gay.mn

No comments:

Post a Comment