2012-08-12

Монгол анги хүмүүсийн сэтгэхүй

            Бас нөгөө л нэг улиг болсон сэдэв. Гэхдээ энэ тухай ярихаас өөр аргагүй мэт.  Монгол жижигхэн , үнэхээр жижигхэн монголын ийм хаалттай нийгэмд үнэхээр ил задгай, хамаагүй нээлттэй байх нь тохиромжгүй. Гэхдээ бидний ганц амьдрах амьдрал, залуу насаа ингэж шийтгүүлсэн юм шиг цаазын ялтан шиг бусдаас айж өнгөрөөнө гэдэг арай л харамсалтай. Мэдээж бэлгийн чиг баримжаа гэдэг зүйл хүний үхэхээс төрөх хүртэл амьдралын салшгүй нэг хэсэг. Энэ бол зүгээр дуртай, таалагддаг гэдэг ойлголт биш. Би бол хувьдаа зүгээр л олон найз нөхөдтэй, хайртай найз залуутай жирийн хүн шиг жирийн амьдрахыг хүсдэг. Би бол бусдаас өөр гаж гээд уйлж унжаад хорвоогоос таслагдаад бусдаас айж амьдрахыг хүсдэггүй. Хүн болгонд таалагдаж , бодол санаанд нь нийцэж амьдарна гэдэг бол ёстой бүтэхгүй.  
"Секс хийвэл янхан болчдог. Сэмхэн дуралвал завхай гэчихдэг. Сэвэлзэж гоёвол аальгүй болчихдог. Сэргэтлээ инээвэл ангалзуур болчдог" гэдэг шиг
            Монголд бол нэг анги хүнтэй зүгээр очоод юм ярихад л энэ намайг яах гэж байгаа бол?, энэ надтай унтахыг хүсэж байна бараг тийм ухааны юм бодно. Монголын зарим нэг анги хүмүүст таалагдахын тулд өөрсдийнх нь хамгийн зүүх дуртай бага болох "БИ НЭЭХ ОЛОН ХҮН ТАНИХГҮЙ, БИ БОЛ ДАРУУХАН ХЭН Ч НАМАЙГ ТАНЬДАГГҮЙ" гэсэн худлаа гэмгүй царай гаргах хэрэгтэй болдог юм боловуу?  Аль аль нь адилхан зовлонтой хүмүүс, эв түнжинтэй, бие биедээ тусалж зовлонг нь ойлгоод хов жив тараахгүй , хагаралдаж муудалцахгүй, бие биенийхээ хувийн нууцыг хамгаалж байхад болохгүй зүйл байхгүй мэт санагдана.
           Парти гэдэг бол миний бодлоор найз нөхдөөрөө ууж наргин хөгжилдөн цагийг зугаатай өнгөрөөх , эсвэл шинэ найзуудтай болох шинэ хүмүүстэй танилцах боломжийг олгодог зүйл болохоос зөвхөн явдалтай гаруудын очдог эсвэл уйтгарлаж ширээний буланд суух гэж очдог газар биш гэж бодож байна.

No comments:

Post a Comment